Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга найздаа уучлал үзүүлж, ялыг нь багасгаад явлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

Монгол Улсын төрийн тэргүүний албыг дөрвөн жил хашсан Х.Баттулга бүрэн эрхээ тайлахаасаа өмнө Б.Махбалд уучлал үзүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.

Ялтан Б.Махбал одоогоос гурван жилийн өмнө хамт ажилладаг Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн гэх найзынхаа амь насыг хөнөөсөн байдаг. Түүнийг шүүхээс гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ял оноосон юм.

Шүүхээс Б.Махбалд ял оноохоос өмнө түүнд холбогдох хэргийн шүүх хурал нь найман ч удаа хойшилж, тэр ч битгий хэл Б.Махбал өөрийгөө гэм буруугүй, хохирогч хэмээн мэдүүлж байв. Хэргийг шалгах явц удааширч, шүүх хурал нь хэдэнтээ хойшлох шалтгааныг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгатай холбон тайлбарлах хүн олон байдаг. Учир нь, нэгэн цагт Б.Махбал Х.Баттулгатай ойр, түүнд шадарлаж явсан төдийгүй найз нөхдийн холбоотой гэх яриа ч байдаг билээ.

Харин Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлаас буухаасаа өмнө бүрэн эрхээ эдэлж "өөрийн найз" гэгддэг Б.Махбалд УУЧЛАЛ үзүүлэхдээ үлдсэн ялын 25 хувийг хасаж, эдэлсэнд тооцжээ. Өөрөөр хэлбэл, хорих ангид хүн амины хэргээр ял эдэлж байгаа Б.Махбал уучлалд хамрагдснаар үлдсэн ялаасаа 2.5 жилийг хасуулж байна.

Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн гэм нүглээс нь үл хамаарч хэнд ч уучлал үзүүлэх, эсвэл эдлэх ёстой ялыг нь багасгах эрхтэй ч өөртэй нь ойр явсан гэх шалтгаанаар хүн амины хэрэгтэнд уучлал үзүүлсэнд олон нийт бухимдаж, дургүйцлээ илэрхийлж эхэллээ.

Завьт эргүүлийнхэн голд живж байсан 8 иргэнийг аварчээ
Завьт эргүүлийнхэн голд живж байсан 8 иргэнийг аварчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.