Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын ажил амжилттай явж байна. Нийт хүн амын 52 хувь нь вакциндаа хамрагдаад байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Харин зорилтот бүлгийн буюу 18-аас дээш насныхны 82 хувь нь бүрэн тундаа хамрагдаад байгаа аж. 300 гаруй мянган иргэн огт хамрагдаагүй байгаа аж.
Тэгвэл ямар нэг шалтгаанаар вакцин тариулаагүй байгаа иргэд маргаашаас эхлэн веросэлл, АстраЗеника, Файзер вакцинаас аль нэгийг сонгож тариулах боломжтой болсон талаар ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал, дархлаажуулалтын цэгүүдэд очиж эмчид биеэ үзүүлж, дээрх гурван вакцины нэгийг сонгоод тариулж болох юм байна.
Сануулахад, огт вакцин хийлгээгүй иргэдэд сонголт хийх боломжтой. Харин нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд хийлгэсэн вакцинаа л хоёрдугаар тундаа хийлгэх юм.