Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-ын дэд даргыг томилох томилгооны сонсгол хийнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хууль зүйн байнгын хорооны хурал өнөөдөр болно. Хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дэд даргыг томилох томилгооны сонсгол хийх юм. АТГ-аас дэд даргын томилгооны сонсголд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг оруулж томилуулахаар танилцуулга илгээсэн гэж баттай эх сурвалж мэдээлсэн юм.

УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болгосон.

Ингэснээр Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга З.Дашдаваа бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа ийнхүү томилуулах гэж байна. Авлигын эсрэг хуулийн 21.2-т "Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" гэсэн заалт бий. АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн юм.

Б.Урантунгалаг
Б.Урантунгалаг "Токио 2020"-д оролцох эрхээ авчээ
 
“МООД“ Б.Болдын дэд даргаар нь томилогдсон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний хороо ЦАЛИНГҮЙ
“МООД“ Б.Болдын дэд даргаар нь томилогдсон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний хороо ЦАЛИНГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.