Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Урантунгалаг “Токио 2020”-д оролцох эрхээ авчээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Байт харвааны олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн Францын нийслэл Парис хотноо болжээ. Тус тэмцээнд ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг тавдугаар байр эзэлснээр “Токио-2020” олимпод өрсөлдөх эрхээ авсан байна. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, удаах даваанд Швейцарын Д.Илианаг 6:0, 1/16 шатанд Казахстаны Т.Фаридаг мөн 6:0, 1/8 шигшээд Узбекистаны А.Зиодахоныг 6:0-ээр буулган авсан юм. Манай тамирчин дунд шөвөгт Чехийн Х.Марид 4:6-гаар ялагдсан ч онооны чансаагаар тавдугаар байрт орж, эрхээ халаасласан байна.

Ингэснээр Б.Урантунгалаг хоёр дахь олимпдоо цэц сорихоор болж байна. Тэрбээр өмнө нь Лондоны олимпод өрсөлдөж, 64 тамирчнаас 18 дугаар байр эзэлж байв. Б.Урантунгалаг эрхээ авснаар Монголын баг одоогоор 42 эрхтэй болоод байна. Монголчууд өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт байсан билээ.

Олимпийн эрхийн тэмцээнүүд зургадугаар сарын 29-нд өндөрлөх бөгөөд монголчууд хүндийг өргөлтөөр эрхийн тоогоо нэмэх боломжтой.

Дүүргийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулна
Дүүргийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.