Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Вирусийн эсрэг эмийг ямар үнээр бүртгэгдсэнийг нээлттэй зарлана

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
2 минут 57 секунд

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өнөөдөр болж, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийсэн. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авах хэд хэдэн арга хэмжээг танилцуулсан юм.

Өнөөдрийн хуралдаанд вирусын эсрэг ууж буй "Арбидол" гэх эмийг эмийн компаниуд 5 дахин нугалж зарж байгаа асуудал маш их шүүмжлэл дагуулсан.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Арбидол гэх эм 6000 байсан бол 30000 гарчихлаа гэж байна. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд яагаад нөхцөл байдлын талаар хэлэхгүй байгаа юм бэ. Эмнэлгийн ачаалал хэтэрчихлээ, одоо болохоо байсан шүү, эмчилж байгаа 5000 гаруй хүнээс 20 хувь нь маш хүнд, 80 хувь нь гайгүй байна. Орны зохион байгуулалтаа дэлгэх зэрэг асуудал бүр дээр тодорхой хариу өгөх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Мөн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Засгийн газраас КОВИД-19-ийн эсрэг эм бэлдмэлийн үнийг барих шаардлагатай байна. Эмийн компаниудын монополь эрхэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх хэрэгтэй. КОВИД-19-ийн эсрэг эмийн үнийг бууруулж, даатгалд хамруулах шаардлага үүсэж байна.

Эмийн сангуудад тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. КОВИД тусаад гэрээр хяналтад орох үед хамгийн багадаа нэг хүн 150,000-200,000 төгрөгийн эм авах нь иргэдэд маш хүнд тусаж байна. Эмийн үнийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ" гэлээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Вирусийн эсрэг эмүүдийг харилцан адилгүй үнээр компаниуд оруулж ирж байгаа. Өчигдөр хүний эмийн зөвлөл хуралдсан. Сүүлийн үед вирусийн эсрэг эмийн үнийг хөөрөгдүүлэх хандлага гарч байгаа.

Иймээс нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлгийг нь яамны болон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын цахим хуудсаар ямар үнэтэйгээр санал болго гэж зөвшөөрөл авсан гэдгийг олон нийтэд ил тод зарлахаар болсон. Ингэснээр иргэд тухайн вирусийн эмийг ямар үнээр бүртгэгдсэн бэ гэдгийг мэдэж авах боломжтой" гэлээ.

Халдвар авсан 99 настай буурай эдгэрч, эмнэлгээс гарчээ
Халдвар авсан 99 настай буурай эдгэрч, эмнэлгээс гарчээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.