21.00 цагийн байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,041,759 иргэдийн 52.01 хувь нь буюу 1,060,118 сонгогч саналаа өгөөд байна. Ингэснээр 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 50 хувьд хүрлээ. Сонгуулийн санал хураах нэг цагийн зай үлдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 78.1-д "Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нь нэмэлт санал хураалт явуулна" гэж заасан байдаг.
Ирцийн мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл энд дарна уу. UBN.mn мэдээллийн сайтаар ирцийн мэдээллийг шууд дамжуулж байгаа юм.