Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ гаргасан боловч саналаа өгч чадаагүй гэх мэдээллийг зарим иргэд өгч буй. Энэхүү асуудлаар СЕХ-оос тайлбар хийлээ. СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ,
"Хүсэлтээ гаргасан иргэд дээр очоогүй тохиолдол байхгүй. Харин очиход хаяг дээрээ байхгүй байх, тухайн эмнэлэг эсвэл тусгаарлах байрнаас гараад явсан болон харамсалтайгаар нас барсан тохиолдлууд байгаа. Үүний улмаас зөөврийн хайрцгаар бүртгэгдсэн сонгогчдоос саналыг нь аваагүй тохиолдлууд байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанаас хойш улсын хэмжээнд нийт 1600 орчим иргэд эмнэлэг болон тусгаарлах байранд орсон. Эдгээр сонгогчдын хувьд ямар нэгэн байдлаар хүсэлтээ гаргах хуулийн боломж байхгүй. Ийм учраас СЕХ хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргасан нийт сонгогчдын 90 гаруй хувиас саналыг нь авсан" гэв.