Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Дараагийн сонгуулиас өмнө иргэдэд цахимаар сонгууль өгөх боломжийг олгох ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Маргааш болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр дараа дараачийн сонгуулиар иргэд өөрсдийн хүсэлтээр цахимаар сонгууль өгөх боломжтой болох талаар дурдлаа. Тэрбээр,

"Бид цаашид сонгуулийн хууль тогтоомжоо боловсронгуй болгож гадаадад байгаа иргэд болон улирлын чанартай уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа ажилчид, байнгын хөдөлгөөнд байдаг оюутнууд цаашлаад иргэд өөрсдийн хүсэлтээр цахимаар сонгууль өгөх боломжийг олгох ёстой юм байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Энэ талаар бид Цахим бодлогын байнгын хороонд танилцуулгаа хүргүүлсэн. Ажлын хэсэг байгуулагдах байх гэж найдаж байна. 2024 оны дараагийн сонгуулиас өмнө сонгогчдод цахимаар санал өгөх боломжийг олгох ёстой гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна" гэв.

Ерөнхийлөгчийн сонгуулийг Европын сонгууль ажиглах хороо, гадаадын 11 хэвлэл мэдээлэл ажиглана
Ерөнхийлөгчийн сонгуулийг Европын сонгууль ажиглах хороо, гадаадын 11 хэвлэл мэдээлэл ажиглана
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.