Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг явуулах эсэхийг өнөөдөр шийднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн өнөөдөр 17.30 цагт болохоор товлогдож, хөтөлбөрт заагдаад буй. Мэтгэлцээн болох гэж байгаатай холбогдуулан сурталчилгааны цагуудад ч өөрчлөлт орсон талаар СЕХ-ноос мэдээлсэн. Тэгвэл "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат халдвар авсантай холбогдуулан мэтгэлцээнийг хэрхэн яаж, хийх эсэх талаарх шийдвэрийг өнөөдөр МҮОНРТ-ийн Гүйцэтгэх захирал гурван намын Ерөнхий менежерүүдтэй уулзаж ярилцаж, шийдэх аж.

Хэдийгээр өчигдөр гурван нэр дэвшигчийн сонгуулийн Ерөнхий менежерүүдтэй уулзаж мэтгэлцээнийг хэрхэн хийх талаар ярилцсан ч тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байна. Учир нь онлайнаар явуулахад тэгш байдал хангагдахгүй гэж үзжээ. МҮОНРТ-ийн Гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар шийдвэрийг "Өнөөдөр 13.00 цагийн үед гаргачих байх" гэжээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнтэй холбогдуулан сурталчилгааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнтэй холбогдуулан сурталчилгааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.