Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авчээ

Ангилал
Улс төр COVID-19
Огноо
Унших
1 минут 8 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 9-нд буюу дөрөв хоногийн дараа болох гэж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшиж өрсөлдөж байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгаа дуусахад хоёрхон хоногийн хугацаа үлдээд байгаа юм.

Гэвч "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр энэ тухайгаа "Миний эхнэр би, манай эмч, хамгаалалтын ажилтны ковид тест эерэг гарлаа. Одоогоор зовиур шинж тэмдэг мэдэгдэхгүй байна. Тусгаарлагдав. Бид Синофарм тариулсан байсан. Эхнийхийгээ. Хоёр дахь нь олон нислэгийн өмнө таарч байсан учир хямрахаас болгоомжилж хойшлуулаад яваад байсан юм. Сонгуулийн компанит ажил үндсэндээ дууслаа. Одоо ганц мэтгэлцээн" хэмээн бичжээ.

Гурван нэр дэвшигчийн мэтгэлцээн ирэх даваа гаригт бөгөөд тэрбээр цахимаар оролцох бололтой.

МҮБХ-ны Тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчээр Улсын гарьд Б.Гончигдамба ажиллана
МҮБХ-ны Тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчээр Улсын гарьд Б.Гончигдамба ажиллана
 
ХББОС-ын сайдын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ
ХББОС-ын сайдын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.