Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ-ны Тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчээр Улсын гарьд Б.Гончигдамба ажиллана

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 39 секунд

Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид хуралджээ. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

1. МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлагын дагуу зарим тэргүүлэгчдийг чөлөөлж, нэр бүхий санал болгосон тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг нөхөн бүрдүүлэв.

2. Нэр бүхий бөхчүүдээс ирүүлсэн “Допинггүй Монгол наадам” уриалгын дагуу Баяр наадмаас өмнө допингийн явцын шинжилгээг авах асуудлыг дэмжиж, Цэцдийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх

3. Улсын баяр наадмын бэлтгэл ажлыг хангахын хүрээнд Цэцдийн зөвлөлийн хурлыг 2021 оны 06-р сарын 12-ны өдөр хуралдуулж доорх асуудлуудыг хэлэлцүүлэх.

Үүнд:

а. Үүрэг гүйцэтгэгч тэргүүлэгчдийг батлах, сонгох

б. Барилдааны дүрмийг нэгтгэн эцэслэх (хэвлэх, аймаг сумдад тараах)

в. Наадмаас өмнө допингийн шинжилгээ авах журам батлах,

Тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчид санал болгосон Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүлэгчээр ажиллахаас татгалзаж, өөрийн оронд улсын гарьд Б.Гончигдамбыг санал болгосны дагуу үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Одоо МҮБХ-ны тэргүүлэгчид болон үүрэг гүйцэтгэгчээр дараах төлөөлөл ажиллах болно. Үүнд:

1. у/а Д.Ганхуяг

2. у/а Д.Азжаргал

3. у/г Б.Гантогтох,

4. у/г И.Доржсамбуу

5. у/г Д.Рагчаа

6. у/г Б.Гончигдамба

7. у/х Л.Бадарч

8. у/х Г.Элбэг

9. у/х Т.Өсөх- Ирээдүй,

10. у/н Д.Жанчивдорж,

11. тайлбарлагч Ц.Батнасан

12. гарын даа Ё.Амарбаясгалан

13. бөх судлаач Л.Ням,

14. Бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу нар ажиллахаар болжээ.

Улаанбаатарт 28 хэм дулаан байна
Улаанбаатарт 28 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.