Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөрчил гаргасан нийт 50 жолоочид арга хэмжээ авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хоёр сарын байдлаар гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр замын хязгаарлалт нээсэнтэй холбоотойгоор үүссэн хөдөлгөөний талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд мэдээлэл хийв. 

“Гуравдугаар сарын 03-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 04-ний 08:00 цагийн хооронд нийслэлийн шалган нэвтрүүлэх зургаан товчоогоор нийт 31,998 тээврийн хэрэгслээр 108,772 иргэн нийслэл хот руу орж, гарах хөдөлгөөн хийсэн.

Эдгээрээс 20,302 тээврийн хэрэгслээр нийт 74,308 хүн зорчигч нийслэл хот руу орж ирсэн байна. Харин Улаанбаатар хотоос орон нутаг руу 11,696 тээврийн хэрэгсэлтэй, 34,364 зорчигч зорчсон мэдээлэл байна.

Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн замд зорьчсон нийт тээврийн хэрэгслийн тоог нэгтгэн авч үзэхэд 85,298 тээврийн хэрэгслээр, 289,412 зорчигч зорчиж, хөдөлгөөн оролцжээ. 

Хөдөлгөөн нээсэнтэй холбоотойгоор хот хоорондын хатуу хучилттай авто зам дээр 98 цэгт цагдаагийн хяналт шалгалт хийж ажилласан. Үүний үр дүнд Монгол Улсын хэмжээнд тус хугацаанд хүний ам нас эрсдсэн осол аваар бүртгэгдээгүй. 

Харин илэрсэн зөрчлийн тухайд:

- Хурд хэтрүүлсэн 179 зөрчил

- Хүн тээврээр хэтрүүлэх 102 зөрчил

- Хүүхдийг зориултын суудалгүйгээр тээвэрлэсэн 50 жолоочид арга хэмжээ тооцсон" гэв. 

Түүнчлэн хоёрдугаар сарын сарын 26-наас гуравдугаар сарын 3-ныг хүртэлх хязгаарлалт тогтоосон хугацаанд нийт 5,428 тээврийн хэрэгслээр 11,809 зорчигч хязгаарлалтын бүсээс гарах, хулгайн замаар зорчих зэрэг зөрчил гарсныг цагдаагийн байгууллага илрүүлж, буцаах арга хэмжээ авжээ. 

Орон нутагт УОК-ийн хуурамч бичиг ашиглан хүн тээвэр хийх гэж оролдсон жолооч нарт ч мөн хариуцлага тооцсон аж. 

Коронавирус ялгадсаар дамждаг болохыг тогтоолоо
Коронавирус ялгадсаар дамждаг болохыг тогтоолоо
 
Б.Баасанхүүгийн ээж Д.Цоождулам: Охин минь “Би бөмбөрцгийн охин болно“ гэж хэлж байсандаа хүрлээ
Б.Баасанхүүгийн ээж Д.Цоождулам: Охин минь “Би бөмбөрцгийн охин болно“ гэж хэлж байсандаа хүрлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц