Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирус ялгадсаар дамждаг болохыг тогтоолоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 58 секунд

Судлаачид богино хоншоорт сарьсан багваахайнаас шүлс, цус, шээс, баасны дээж авсны дараа жимсний шүүс өгч байна. Шинэ вирус биеийн шингэнээр дамжин халдварладаг эсэхийг нотлох судалгааны үеэр. БНХАУ, Вуханийн вирус судлалын хүрээлэн. Зургийн эх сурвалж: kut.org


Түлхүүр мэдээлэл:

  • Коронавирус цус, шүлс, баас, шээсээр халдварлах боломжтойг тогтоолоо.
  • Дээрх аргаар дамждагийг баталсан анхны судалгаа шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгджээ.
  • БНХАУ-ын эрх баригчид вирусийг илрүүлэх, эмчлэх төлөвлөгөөнд хүний ялгадас, биеийн шингэнээс халдварласан бол гэсэн хэсгийг нэмж оруулахаар болжээ.

БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар COVID-19 нь цус, ялгадас, түүнчлэн шүлсээр дамжих боломжтой болохыг тогтоожээ. Хятадын Хубэй мужийн “Вуханийн вирус судлалын хүрээлэн”-гээс хийсэн судалгааны тайланг өчигдөр “Шинээр илэрч буй нян ба халдварууд” (Ermeging microbes and infections) олон улсын сэтгүүлд нийтэлсэн байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам шүлснээс илүүтэйгээр цус, ялгадаст вирус илэрсэн гэж тайланд бичсэн байна.

Халдвар тээгчдийн амны хөндийн арчдасын дээжүүдийн 80 хувь нь эхний өдөр эерэг байсан бол 5 дахь өдөр 50 хувь нь эерэг хэвээр байжээ. Шулуун гэдэсний арчдасын дээжүүдийн 75 хувь нь эерэг байгааг судалгаагаар тогтоожээ.

“Агаар дусал болон өвчтөнтэй ойр байх нь COVID19 вирусний халдвар дамжих хамгийн нийтлэг зам гэж тооцогддог боловч энэ вирусний тархалт маш хурдан байгааг бүрэн тооцоолоогүй байдал юм” гэж судлаачид бичсэн байна.

Энэ нь COVID19 шээс, баас эсвэл биеийн шингэнээр дамждаг болохыг харуулсан анхны судалгаа гэдгийг тайланд тэмдэглэжээ.

БНХАУ-ын эрх баригчид ч судлаачдын зөвлөмжийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос (National Health Commission) мэдээлснээр “COVID19 нь өөр өөр арга замаар тархаж байна. Тиймээс өвчлөгсдийн гэр бүл, ойр дотны хүмүүсийг цаг тутам зориулалтын агаар цэвэршүүлэгч шингэнээр цэвэрлэгээ хийх ёстойг анхааруулж байна” гэжээ. Мөн вирусийг илрүүлэх, эмчлэх төлөвлөгөөнд хүний ялгадас, биеийн шингэнээс халдварласан бол гэсэн хэсгийг нэмж оруулахаар болжээ.

Дэвсгэр мэдээлэл: Яг одоогоор COVID19-өөр 92801 хүн халдварласнаас 50691-ийг нь эмчилжээ. Нийтдээ 3201 хүн амиа алдсаны 2981 нь БНХАУ-ын иргэн байна. Хятадын дараа Итали улсад 79, Иран улсад 77, БНСУ-д 32 хүн тус вирусээр өвчилж амиа алдаад байна. 

Эх сурвалж: SCMP, DAILYMAIL

Г.Мандахбилэгт

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2,200 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2,200 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.