Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2,200 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдүгээр сарын 6-наас эхлэн системийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, 2,200 албан хаагч ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд танилцуулав. Тэрбээр

 

 

  • Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 1-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр Эрхүү-Улаан-Үд чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-н хүртэл зогсоосон. Мөн БНСУ, Япон улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирж буй иргэдийг Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлэх болсон тул Сэлэнгэ аймгийн боомтуудаар ирэх зорчигдын тоо нэмэгдэж, хилийн хяналтын ачааллыг нэмэгдүүлсэн тул МХЕГ-ын даргын шийдвэрээр тус боомтод улсын байцаагчдыг нэмэлтээр дайчлан ажиллуулж байгаа.
     
  • Энэ сарын 15-наас нүүрсний экспортыг эхлүүлэх тул холбогдох боомтуудад улсын байцаагчдыг дайчлан ажиллуулахаар бэлтгэлийг хангуулж байна. 
     
  • Тусгай горимд шилжин ажилласнаас эхлэн нийт хот хоорондын 68 зорчигч тээврийн автобус, 12,393 нийтийн тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт хийв.
     
  • Мөн давхардсан тоогоор 551 шашны байгууллагад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал, цуглааныг зохион байгуулахгүй байх мэдэгдэл хүргүүлж, түүнд хяналт тавьж байна. 
     
  • Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын хяналтыг 385 эмнэлэгт хийж, 73 эмнэлэгт албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн. 
     
  • Нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсан 240 иргэний үйл ажиллагааг цагдаагийн байгууллагатай хамтран таслан зогсоосон. 
     
  • Онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 13-наас өнөөдрийг хүртэл БНХАУ-аас болон тус улсаар дамжин ирсэн нийт 3,300 чингэлэг ачаа, 483 галт тэргэнд халдваргүйтгэл хийлгэж, хяналт тавьсан.
     
  • Гуравдугаар сарын 3-наас хот хоорондын хөдөлгөөнийг нээсэн тул 105 шалгах нэвтрүүлэх цэгт 166 улсын байцаагч ажиллаж, зорчигчдоос асуумж авч байна. Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар 83,926 тээврийн хэрэгсэл, 305,200 зорчигчид хяналт тавьж, асуумжийг авсан байна хэмээлээ
ЭМЯ: Дэд сайдаар ахлуулсан багийг ОХУ руу илгээнэ
ЭМЯ: Дэд сайдаар ахлуулсан багийг ОХУ руу илгээнэ
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.