Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иранд коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 77 хүрч, цэрэг дайчлахаар болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өчигдөр буюу Мягмар гарагт Иран улсад коронавирусийн халдвараар 11 хүн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 77 хүрсэн байна.

Нийт халдварын тохиолдлын тоо 2,336 хүрсний 835 нь сүүлийн ганцхан өдрийн дотор илэрчээ.

Ираны шашны дээд удирдагч Аятолла Хамени өчигдөр тус улсын армийн цэргүүдийг коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор дайчлах шийдвэр гаргасан байна.

Энэ зорилгоор нийт 300,000 цэрэг болон сайн дурынхныг дайчлан ажиллуулахаар болжээ.

Өчигдөр бас хууль тогтоогч Абдолреза Месри хэвлэлд ярихдаа тус улсын парламентын 23 гишүүн Covid-19 вирусийн халдвар аваад байгааг мэдээлсэн байна.

Шашны тэргүүн Аятолла Хаменигийн зөвлөхүүдийн нэг Мохаммад Мирмохаммади коронавирусийн халдварын улмаас нас барсан тухай мэдээ өчигдөр хэвлэлүүдээр тарсан юм.

Ингэснээр тэр Covid-19 вирусийн халдвараар нас барсан Ираны хамгийн өндөр албан тушаалтан болж байна.

Коронавирусийн өвчлөлөөр нас барсан хүний тоогоор Иран улс дэлхийд  Хятадын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

ЦЕГ: Гэмт хэргийн гаралт огцом буурсан нь хорио цээрийг тогтоосонтой холбоотой
ЦЕГ: Гэмт хэргийн гаралт огцом буурсан нь хорио цээрийг тогтоосонтой холбоотой
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга