Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Гэмт хэргийн гаралт огцом буурсан нь хорио цээрийг тогтоосонтой холбоотой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Цагдаагийн ерөнхий газраас 2020 оны эхний хоёр сарын гэмт хэрэг зөрчлийн талаар болон сар шинийн өдрүүдэд гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

2020 оны 2 дугаар  сарын байдлаар улсын хэмжээнд нийт 6745 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 691 гэмт хэрэг буюу 9.3 хувиар буурсан үзүүлэлт юм.  Нийт хэргийн 65 хувь буюу 4405 хэрэг нь нийслэлд бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурсан байна. Харин хөдөө орон нутагт 2335 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар буюу 92 гэмт хэргээр өссөн үзүүлэлт гарчээ. Нийт хэргийн 81.3 хувь нь хөнгөн, 18.7 хувийг хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна.

Харин хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 2,4 дахин , цахим гэмт хэрэг 2 дахин, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 13.3 хувиар тус тус  өссөн байна.

Түүнчлэн зам тээврийн осолтой холбоотой дуудлага 53.4 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 83.2 хувиар буурчээ.
Нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 62 хувийг хулгай, дээрэм, залилан эзэлж байна. Гэмт хэргүүдийн 30 хувь нь шөнийн цагаар, тэр тусмаа айлын гэрт үйлдэгджээ.  Гэмт хэргийн 49 хувь нь нууц далд аргаар үйлдэгдсэн бөгөөд тэрхүү гэмт хэргийн илрүүлэлт 19.7 хувийн үзүүлэлттэй байна.

Сар шинийн өдрүүдэд бүртгэгдсэн гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга О.Зоригт: "Сар шинийн өдрүүд буюу битүүний өдрөөс шинийн 3-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн байдалд ажиллаж 6819 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол өнгөрсөн оныхоос 7.2 хувиар өсчээ. Хэдийгээр хүмүүс гэр орондоо шинэлсэн боловч ахуйн хүрээнд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байна. Ерөнхий дүгнэлт хийхэд гэм хэргийн гаралт сүүлийн хоёр жил дараалан буурч, эерэг хандлага төлөвшиж байна. Гэмт хэргийн гаралт огцом буурсан нь хорио цээрийг тогтоосон байсантай холбоотой байх." гэв.

 

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчийг тодруулжээ
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчийг тодруулжээ
 
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.