Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Гадаад харилцааны яам дэлхийн 80 орчим улсад байгаа 190 гаруй мянган монгол иргэнээ бүртгэх, Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөх, байгын холбоотой байхад онцгой анхаарч байна.

Ялангуяа БНХАУ, БНСУ, Япон, Итали, ОХУ болон Европын орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, заавар, чиглэл өгч байна. Европын орнуудад Монгол Улсын 50 мянга гаруй, БНСУ-д 48 мянга гаруй, Япон Улсад 14 мянга орчим иргэн амьдарч байна.

Улс хоорондын нислэг зогссоноос иргэдийн визийн хугацаа хэтэрч байгаа тул Сөүл, Токио дахь Элчин сайдын яам тухайн улсын Хууль зүйн яам, Цагаачлалын албанд албан ёсны хүсэлт гаргасан байна. Энэ дагуу Японы тал иргэдийн визийг 15-30 хоног сунгах чиглэлийг 47 мужийн Цагаачлалын албандаа өгчээ. Харин БНСУ асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэхээ мэдэгдсэн байна.

Улаан-Үүд, Эрхүү чиглэлийн нислэгийг 11-нийг хүртэл цуцаллаа
Улаан-Үүд, Эрхүү чиглэлийн нислэгийг 11-нийг хүртэл цуцаллаа
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна