Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны 06:00 цагт нээхээр шийдвэрлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд


Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийв.

Энэ удаагийн хуралдаанаар хот хоорондын замын хязгаарлалтыг III сарын 03-ны 06:00 цагт нээхээр болсныг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэв. 

Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байна. Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болжээ. Энэ дагуу:

  • Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт
  • Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт
  • Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт
  • Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт
  • Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна.  

Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллахаар болсон байна. Мөн Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэхээр төлөвлөжээ. Аймгуудын Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагаас бүрдсэн 105-ын бүлэг ч хоёр хоногийн хугацаатай ажиллах ажээ. 

МҮОНРТ 230 ажилтандаа гуравдугаар сарын 02-ноос эхлэн дөрөвдүгээр сарын 01 хүртэл ээлжийн амралт олгожээ
МҮОНРТ 230 ажилтандаа гуравдугаар сарын 02-ноос эхлэн дөрөвдүгээр сарын 01 хүртэл ээлжийн амралт олгожээ
 
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.