Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цэдэнбаатар, О.Есүгэн нар Чехийн тэмцээнд түрүүллээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 51 секунд

  Бүгд Найрамдах Чех улсын Усти-над-Лабем хотноо эрэгтэй, эмэгтэй боксчдын уламжлалт Гран-при олон улсын 51 дэх удаагийн тэмцээн болж уржигдар өндөрлөлөө.

  Тус тэмцээний алтан медалийн төлөө Монголын зургаан боксчин шалгаран тоглосон. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд тоглосон О.Есүгэн, эрэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн Э.Цэндбаатар нар аваргын алтан медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн 51 кг-д хүч үзсэн Л.Алтанцэцэг, эрэгтэйчүүдийн 52 кг-д Х.Энхмандах. 57 кг-д Х.Энх-Амар. 75 кг-д О.Бямба-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 63 кг-д нударга зөрүүлсэн Б.Чинзориг, 69 кг-ын Б.Мишээлт нар Чехийн Гран-при тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Улсын хэмжээнд 1 сая 590 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байна
Улсын хэмжээнд 1 сая 590 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байна
 
ХХБ COP17 бага хуралд амжилттай оролцож, олон улсын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
ХХБ COP17 бага хуралд амжилттай оролцож, олон улсын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.