Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ingenuity” Ангараг дээр анх удаа шинэ байршил руу нисжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

  АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (NASA) “Ingenuity” бяцхан нисдэг Ангараг гараг дээр тав дахь нислэгээ хийх үеэрээ анх удаа шинэ байршил руу нисжээ.

  Нислэг баасан гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 15:26 цагт эхэлж, 108 секунд үргэлжилсэн байна. Энэ хугацаанд “Ingenuity” өмнө зүгт 129 метрийн зайд шинэ байрлалд шилжиж, хамгийн дээд тал нь 10 м өндөрт гарчээ. Өмнөх дөрвөн нислэгийн үеэр бяцхан нисдэг тэрэг хөөрсөн газартаа л эргэж ирж байв.

  Үүнээс гадна, NASA “Perseverance” аппарат “Ingenuity”-гийн дөрөв дэх нислэгийн үеэр сэнснийх нь чимээг анх удаа бичиж авч чадсаныг мэдээлсэн байна. Ангарагийн агаар мандал цахилгаан цэнэгжилтгүй учраас “Ingenuity”-гийн нислэгийн чимээг бичиж чадна гэдэгт NASA-гийн мэргэжилтнүүд итгэлгүй байжээ. Нийт 80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй уг нисдэг тэргийг “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн билээ.

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ
 
Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авч байна
Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.