Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

  Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг E-Mongolia цахим системд нэгтгэн үйлчилгээний төв болгон өргөжүүлсэн бөгөөд тус төвийн нээлт өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:

  “Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn  систем нь төрийн мэдээлэл солилцооны Хур, танил нэвтрэлтийн Дан системийг ашиглан онлайн хэлбэрээр үйлчилгээ үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг хангасан. Үүн дээр тулгуурлаж Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn/  системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашид Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ. Тухайлбал, гэрлэн дохио болон авто зогсоолын ухаалаг систем, нийтийн тээвэр болон такси үйлчилгээ зэрэг хотын бүх үйлчилгээг цахимжуулах чиглэлд ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газартай хамтран хийж байна. Өдөр тутмын төрийн үйлчилгээг хялбаршуулах, богино хугацаанд үр дүнтэй ажиллах, иргэд шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд цахимаар олж авах систем рүү Улаанбаатар хот үе шаттай шилжиж байгаа” гэлээ.

Цагаан давааны хогийн цэгийн 4 га талбайг нөхөн сэргээж, зүлэгжүүлжээ
Цагаан давааны хогийн цэгийн 4 га талбайг нөхөн сэргээж, зүлэгжүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.