Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд


Шинэ коронавируст өвчний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Хандивыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийллээ. Хандивыг халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хамгаалах хэрэгсэл зэргийг худалдан авахад зарцуулна гэдгээ хэлэв.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив өргөх хүсэлтээ илэрхийлсээр байна. Хандивыг Төрийн банк. Онцгой байдлын ерөнхий газар. 100900031405 тоот дансанд хүлээн авах юм.

Улаанбаатар хотын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилнэ
Улаанбаатар хотын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилнэ
 
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.