Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг албаны хүмүүсийн хамт тусгаарлав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Тэрээр БНХАУ-д хийсэн айлчлалаа амжилттай дуусгаж, оройн 22:20 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд тусгай үүргийн онгоцоор газардаж, тусгаарлагдаад байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын багт:

  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  • Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг
  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир
  • Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар багтаж, дагалдан явжээ.

Коронавирусийн халдварын голомт урд хөрш рүү яваад ирж буй Ерөнхийлөгч дагалдан яваа төлөөлөгчдийн хамт УОК-оос гаргасан дүрэм журмын дагуу шинжилгээ өгч, 14 хоног тусгаарлагдана хэмээн өнөөдөр УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн.

Дээрх журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон айлчлалын багт багтсан албан тушаалтнууд зохих журмаар 14 хоногийн хугацаанд тусгаарлагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай тэмцэж буй Хятадын ард түмэнд туслах зорилгоор Монголын ард түмэн 30 мянган толгой хонь хандивлажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, 30 мянган бог хандивлав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, 30 мянган бог хандивлав
 
Б.Баасанхүүгийн ээж Д.Цоождулам: Охин минь “Би бөмбөрцгийн охин болно“ гэж хэлж байсандаа хүрлээ
Б.Баасанхүүгийн ээж Д.Цоождулам: Охин минь “Би бөмбөрцгийн охин болно“ гэж хэлж байсандаа хүрлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц