Өнөөдрийн байдлаар Энэтхэгт манай улсын 280 иргэн байна гэдэг мэдээллийг Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Г.Ганболд өглөө. Эдгээр иргэдийн дийлэнх нь Бурхан шашны сүм хийдэд шавилан суудаг ламхай нар аж.
Тус улс дахь Элчин сайдын яамнаас иргэдтэйгээ тогтмол холбоотой байгаа бөгөөд нутаг буцах хүсэлтэй байгаа иргэдийн судалгааг гаргахад 20 орчим иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлээд байгаа аж. Түүнчлэн нутаг буцах иргэдийн тоо тавдугаар сарын сүүл гэхэд нэмэгдэж магадгүй гэдгийг Элчин сайд Г.Ганболд хэллээ.