Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д эмчлүүлж байсан иргэн коронавирусийн халдвараар нас барсан нь тогтоогдоогүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд


Гоян Мёнгжи эмнэлэгт тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байсан коронавирусийн халдвартай, 35 настай монгол иргэн нас барлаа. Тус тохиолдол нь БНСУ-д гарсан 11 дэх нас баралт төдийгүй гадаадын иргэний анхны тохиолдол юм.

Өвчтөнийг элэгний архаг өвчин, бөөрний төгсгөлийн дутагдлын улмаас Намянжү-Си мужид эмчилж байжээ. Өвчтөнд хоёрдугаар сарын 24-ний өдөр коронавирусийн шинж тэмдэг илэрч Мёнжи эмнэлэгт хүргэгджээ.

Мёнжи эмнэлэгт шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдож, тусгаарлажээ. 

Мёнжи эмнэлгийн холбогдох албаны хүн "Нас баралтын шалтгаан нь шинэ коронавирусийн халдварт өвчинтэй холбоотой эсэхийг бид шалгаж байна" хэмээжээ.

Эх сурвалж: n.news.naver.com/


ШУУД: ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-ИЙН ТАРХАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Засгийн газар маргааш хуралдана
Засгийн газар маргааш хуралдана
 
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.