Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Би энэ сунгаанд цэвэр ялна, нэр дэвшигчид дунд хүчтэй хүн байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөх гишүүдийн бүртгэл үргэлжилж байна. 

Нэр дэвшигч Л.Гүндалай: -Надад С.Эрдэнэ даргын гарын үсэгтэй намын батлах бий. Еэвэн хувааж буй шиг нам хуваагдана гэж байхгүй. Дээрээ л  хэдэн хүн хоёр нам байгуулаад байгаа юм. Түүнээс шинэ нам бий болоогүй. Дунд шатны гишүүд АН-даа хэвээрээ л байна. Намын гишүүд хуваагдаагүй. Ц.Туваан тэргүүтэй 50-60 хүн л үймүүлээд байна. Энэ бол цаг уурын үзэгдэл. Ц.Туваан одоогийн ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхийн тулд зохион байгуулалтад орсон. Би “Ард түмнээ хайрлая” намын бичиг баримтыг эхнэртээ өгөөгүй, шилжүүлээгүй. Энэ нам УИХ-д суудалгүй. Иймд энэ намыг хэн авсан нь тийм ч чухал биш. Харин улс орны асуудал илүү чухал тул жижиг асуудал ярихгүй байцгаая.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ц.Туваан нарын АН-д элслээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ бол тэр хүний л сонголт. Гэхдээ АН-ын дүрэмд зааснаар намын гишүүнээр элссэнээс хойш дор хаяж 6 сар өнгөрсний дараа нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ дүрмийг яагаад бариагүйг би гайхаж байна. Шүүхэд очоод  унана шүү дээ. С.Ганбаатар энэ асуудлыг авч хэлэлцсэнгүй.

-Та тэгвэл нэр дэвших эрхтэй юу?
-Би АН-д олон жил гишүүнээр ажилласан. Энэ намд оруулсан миний хувь нэмэр бий. Миний гишүүнчлэл С.Ганбаатарынхаас өөр.

-Та М.Тулгатыг цахимаар зохион байгуулсан сунгаанд намын даргаар сонгогдоход нь “Байгууллага ч удирдаж үзээгүй” гэж шүүмжилсэн шүү дээ.
-Би шүүмжлэлээ хэлсэн. Дахин давтах шаардлагагүй.

-Та хэнийг хүчтэй өрсөлдөгч гэж бодож байна вэ?
-Би энэ сунгаанд цэвэр ялна. Нэр дэвшигчид дунд хүчтэй хүн байхгүй. Би тэднийг мэднэ, ард түмэн ч мэднэ.

Н.Алтанхуяг АН-ын бүлэгт орохоо илэрхийллээ
Н.Алтанхуяг АН-ын бүлэгт орохоо илэрхийллээ
 
“Хангайн Бор“ киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско өөрийн хүү Жиованни Фускогийн хамтаар бичиж байна
“Хангайн Бор“ киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско өөрийн хүү Жиованни Фускогийн хамтаар бичиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.