Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр бүртгүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын гишүүн Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн, АН-ын дотоод сонгуулийн хороонд бүртгүүллээ.

Тэрбээр "Нэг намын болон нэг хүний дарангуйлалд орчих гээд байгаа ийм үед АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа хүн нэлээд сэтгэл санаа зовж, өөрийн байр суурьтаа байж чадна гэж дүгнэж байгаа. Манай намаас нэр дэвшиж буй хэн нь ч Ерөнхийлөгчийн ажлыг хийж чадна.

Ардчилсан Нам хоёр хуваагдаад байгаа зүйл байхгүй. Намын дүрмийн маргаан, үйл ойлголцол бий ч шийдэгдчихнэ.

Улсын дээд шүүх хэд хоногийн өмнө энэ асуудлыг намын дотоод асуудал гэсэн шийдвэр гаргасан. Дотоод асуудлаа нам дотроо шийдчихэж болох байх гэж бодож байна" гэжээ.

Өнөөдрийн байдлаар тус намаас:

  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  • УИХ-ын гишүүн Д.Ганбат
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  • Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин
  • УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүн АН-ын дотоод сонгуулийн хороонд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлээд байна.

Нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.

Агааржуулалтын систем муугаас болж 320 гаруй хоригдол халдвар авчээ
Агааржуулалтын систем муугаас болж 320 гаруй хоригдол халдвар авчээ
 
“Vitality” BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд аваргаллаа
“Vitality” BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд аваргаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.