Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1,328 нь дотоодын халдвар бол 28 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Ингэснээр нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 486 болж нэмэгдлээ.
"Гаднаас зөөвөрлөгдсөн 28 тохиолдлын хувьд,
- Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр Энэтхэг улсаас ирсэн манай улсын нэг иргэн
- Дөрөвдүгээр сарын 23-нд Алматы-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Казакстан улсаас ирсэн манай улсын найман иргэн,
- Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн тус улсын 19 хүнээс тус тус халдвар илэрсэн байна.
Энэтхэг улсын иргэдийн 18 нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа бол нэг хүн нь Улаанбаатар хотод тусгаарлагдаж байна" хэмээн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.