Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд


Өнөөдөр нутгийн төв хэсгээр буюу Архангай, Өвөрхангай, Булганы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон  говийн бүс нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Шинийн нэгнээс дөрвөн хүртэл нийслэлд нийтийн тээвэр үйлчлэхгүй
Шинийн нэгнээс дөрвөн хүртэл нийслэлд нийтийн тээвэр үйлчлэхгүй
 
Он гарснаас хойш 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгджээ
Он гарснаас хойш 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц