Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн. Харин тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн зарим албан хаагчдыг хүргэх зорилгоор дунд оврын цөөн тооны автобус өглөө орой тодорхой чиглэлд явуулах юм. Нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогссон эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхээр болжээ.
Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга М.Мөнхбаяр хэлэхдээ "Нийслэлийн Онцгой Комиссын шийдвэрийг хэрэгжүүлж шинийн нэгнээс шинийн дөрвөн хүртэл түр хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо. Энэ бүх шийдвэр иргэдийн төлөө учраас иргэд сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна” гэв.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс