Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Үндэсний бүтээлийн 7 хоног 2020 оны хоёрдугаар сарын 22-ноос 29-ний өдрүүдэд болж байна. Үндэсний бүтээлийн долоо хоногийн Монгол Улсын Засгийн газар, Монголын телевизүүдийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Тус долоо хоногийн хүрээнд үндэсний өв соёл, түүх, уламжлал, эх хэл, бичиг, эх оронч үзэл, монгол хүний үнэт зүйл зэргийг сурталчлан таниулсан үндэсний шилдэг бүтээл болон долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй телевиз, радио шалгаруулна.
Үндэсний өв, соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн радио, телевизийн бүтээлийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгийг дэмжих, цаашид өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд:
- Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио телевиз тус бүрээр
- Үндэсний шилдэг бүтээл /радио телевиз тус бүрээр/
- Хүүхдэд зориулсан үндэсний шилдэг бүтээл /радио, телевизийн бүтээл тус бүрээр/ шалгаруулах аж.