Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар төмөр зам: Орон нутгийн аяллууд цуцлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Үүнтэй холбогдуулан УБТЗ ХНН Орон нутгийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө зогсоожээ.

Үүнтэй холбоотойгоор цуцлагдаж буй галт тэрэгний чиглэлүүд:

2020.02.22-ны

  1. УБ-ЗАМЫН-ҮҮД/№276/, оройны
  2. УБ-ЗҮҮНХАРАА/№281/, оройны
  3. УБ-ЭРДЭНЭТ/№273/, оройны
  4. УБ-САЙНШАНД/№286/, оройны
  5. УБ-СҮХБААТАР/№263/, оройны
  6. УБ-ШАРЫН ГОЛ/№604/ орой явах чиглэлийн галт тэрэгнүүд аялахгүй.

2020.02.23-2020.02.26-нд бүх орон нутгийн галт тэрэгнүүд аялахгүй.

Дээрх өдрүүдэд зорчихоор худалдан авсантасалбарыг шимтгэл хураамж авахгүйгээр төрбөрийг буцаан олгох болно. Мөн хоёрдугаар сарын 27-ны 08:00 цагаас эхлэн орон нутгийн бүх галт тэрэг хуваарийн дагуу аялна.

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
 
ОУ-ын А зэрэглэлийн шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй “Европын өсвөрийн лиг” тэмцээнд урилгаар ажиллаж байна
ОУ-ын А зэрэглэлийн шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй “Европын өсвөрийн лиг” тэмцээнд урилгаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.