ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох тус яамны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, дараах асуултад хариуллаа.
-Хөл хорионы үр дүн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэр нөлөөлөв?
-Хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 31 мянган тохиолдол гарах байсан гэсэн тооцоо бий. Хэрвээ тохиолдол ийм хэмжээнд хүрсэн бол эрүүл мэндийн систем уналтад орох байсан.
-Цаашдаа хөл хориог сунгах хэрэгтэй юу?
-Хөл хорионы төгсгөлд эмнэлэгт хэвтэж байгаа, эрчимт эмчилгээнд байгаа хүмүүсийн тоо, нас баралт зэрэг буурсан байх ёстой. Гэтэл энэ удаагийн хөл хорионы үед бүх тоон үзүүлэлт буурсангүй. Тиймээс хөл хориог сулруулах шаардлагыг хангаагүй. Хөл хорионы үр дүнд тархалтын тоо буурч, энэ хугацаанд эрүүл мэндийн салбар нөөцөө бэлддэг ач холбогдолтой.
-Нас баралт хэрхэн бүртгэгдэж байна вэ?
-Нас баралт 2-4 долоо хоногийн дараа гарч ирдэг. Ихэнх хувь нь эмнэлэгт, 20 орчим хувь нь гэрээр нас барж байна. Амьсгалын замын хүндрэл гарвал ковидын шинж тэмдэг мөн үү гэж үзэн эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
-Цаашдаа хэрхэн зохион байгуулах вэ?
-Токио хот 10 сая гаруй хүнтэй. 3000 гаруй ор бэлдэн, тусламж үйлчилгээ явуулж байна. Манай улсын хувьд, 4000 гаруй ор бэлдсэн байгаа.