Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Гааль, татвараас чөлөөлөх нь оносон шийдвэр биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

  УИХ-ын чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас/ НӨАТ/ чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус, тус чөлөөлөхөөр тусгасан.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

  "Гааль, татвараас чөлөөлөх нь оносон шийдвэр бол биш. Ургамал хамгааллын бодис, бордоо гэдэгт эргэлзээд байна. Сайдын хариултаас харахад мөрдөн мөшгөлт хийнэ гэж байсан. Тэр үлгэр л дээ. Ногоочид намар ногоогоо хураах үед цагдаа, мэргэжлийн хяналт дарамтлахгүй байвал нийслэлд ногоогоо хямд үнээр зарах боломжтой гэж байсан. Зоорийн аж ахуйг дэмжих хэрэгтэй байна гэж хэлдэг. Бид зөв системээр хураан авч, шинжилдэг баймаар байна. Япон улс шиг хөгжих талаар хөөрхөн юм ярьж байна лээ. Хөдөө аж ахуйн салбарт үүнийг хэрэгжүүлмээр байна. Тогтолцоог өөрчлөх тал дээр ажлын хэсэг гаргаж, баталгаатай хүнс идмээр байх юм. Гаднаас баталгаагүй хүнс оруулж ирдэг дээр нь дотоодын бүтээгдэхүүн ч баталгаагүй болж байна шүү" хэмээв.

  Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлэх үед УИХ-ын гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

Коронавируст халдварын улмаас найман хүн нас баржээ
Коронавируст халдварын улмаас найман хүн нас баржээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.