Сүүлийн хоногт коронавируст халдварын шалтгаант нас баралт наймаар нэмэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ нь коронавируст халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш нэг өдрийн дотор бүртгэгдсэн нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Нас барсан хүмүүсийн тухайд,
- Дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан 66 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 94 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 81 настай болон 60 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан 56 настай эмэгтэй болон 27 настай эрэгтэй байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар аваад нас барсан хүний тоо 76 болоод байна. Үүнээс 69 хүнийг коронавируст халдварын хүндрэлээр нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 7 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байна.