Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1264 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 27596 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1103 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 160 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй нийт 4127 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2338
- Хүндэвтэр-1374
- Хүнд-351
- Маш хүнд-64 хүн байна.
Энэ хугацаанд 486 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 14258 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд найман хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 69 болсон байна.