Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 49 секунд


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан билээ. Үүнтэй холбогдуулан бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг тухайн хугацаанд зогсоож байгаа юм. 

Энэ талаар салбар яамнаас авч буй арга хэмжээний талаар сайд Ё.Баатарбилэг “Теле хичээлийн үйл ажиллагаатай холбоотой гарч буй зардлыг салбарын сайдын багцаас шийдвэрлэж байна. Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг 170 багш бэлтгэн хүргэсэн. Теле хичээлийг бэлтгэхэд телевизийн 350 гаруй ажилтнуудын хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг тодотгох ёстой. Мөн сар шинийн баярын өдрүүдэд теле хичээл өдөр бүр гарна.

Хичээл, сургалтын үйл ажиллагаа дөрвөн долоо хоногоор хойшлуулсантай холбоотойгоор найман долоо хоног буюу хоёр сарын хугацаанд бямба гарагт хичээл орох бөгөөд энэ хугацаанд ажиллаж байгаа багш нарт илүү цагийн урамшууллыг олгоно. Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 01-ний өдрөөс, 6-12-р ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас эхлэн амарна.

Зургадугаар сарын 15-нд элсэлтийн ерөнхий шалгалт болон их, дээд сургуулийн элсэлтийг дуусгасан байна. 

Анх удаа ийм урт хугацаанд телевизээр сургалт явуулж байна. Хүүхдүүдийн хичээл сургалтын явцыг дүгнэх хийгээд энэ хугацаанд сурсан зүйлсийг хэрхэн дүгнэх чиглэлээр зөвлөмж хүргэсэн.

Бага ангийн сурагчдын хувьд хүндрэлтэй учир бататгах, агуулгын хоцрогдол арилгах чиглэлээр хүүхэд бүртэй ажиллах шаардлага гарна. Хичээл эхэлсэн эхний долоо хоногт бататгах хичээлийг явуулна. Үүнд эцэг эх, багш нарын хамтын ажиллагаа зайлшгүй чухал. Хүүхдүүдэд өндөр ачаалал ирнэ, багш нарт ч мөн адил. Иймд эцэг эхчүүд хамтарч ажиллахаас өөр аргагүй тул төвөгшөөж цааргалалгүй дэмжин ажиллаасай гэж хүсэж байна.

Теле хичээлийн хугацаа 20 минут байгаа талаар зарим эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ тал дээр хичээлийн 40 минутын 15-20 минут нь багшийн заах хичээл байдаг тул үүнд нь тохируулсан” гэв.

Өнөөдөр эмнэлгийн тоног төхөөрөмжүүд ирнэ
Өнөөдөр эмнэлгийн тоног төхөөрөмжүүд ирнэ
 
Туул голын эрэг орчмын айл өрхийг нүүлгэж эхэллээ
Туул голын эрэг орчмын айл өрхийг нүүлгэж эхэллээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц