ХӨСҮТ-ийн эмч нар шинжилгээний бичгийг хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар мэдээлэл хийлээ.
МЭМАҮЭ-ийн холбооны дарга Х.Ариунаа:
Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед иргэдийн дархлааг унагах, хууль хяналтын байгууллагаас эцэслэн гаргаагүй, баталгаагүй мэдээллийн цацахгүй байхыг хүсмээр байна. Бид бол бүх эмч ажилтнуудаа алдаа мадаг гаргаагүй гэж өмөөрөхгүй. Гэвч нийт 56 мянган эмч ажилчдын нэр хүндийг нийтэд нь бүү харлуулаарай.
ХӨСҮТ-ийн үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун:
ХӨСҮТ дээр тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн шалгалт орсон нь бол үнэн. Хачирхалтай нь энэхүү шалгалт орсны хоёр хоногийн дараа “Live TV.mn” цахим хаяг дээр шалгалттай холбоотой мэдээлэл олж харсан. Энэхүү мэдээлэл дээр “ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Монгол улсыг цар тахалд живүүлсэн үү” хэмээн хүнд гарчигтай зохиолтой, эмч ажилчдыг илт буруутгасан нэвтрүүлэг гарсан байсан. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд бүх эмч ажилчид маань сэтгэл санааны хүнд дарамтанд ажиллаж байна. Зохион байгуулалттай эмч ажилчдыг гүтгэх улс төрийн ажил байна хэмээн бид үзэж байна. Сайд дарга нарын дэргэд байгаа зөвлөх эрдэмтэн мэргэжилтэнгүүд хөл хорио тогтоох шаардлагагүй гэж хэлэхэд ХӨСҮТ-ийн хашаан доторх бид гайхаж байсан. Шийдвэрийг дарга нар гаргадаг. Харин тэр шийдвэр буруу байсан гэдгийг өнөөдөр батлагдаж буй тохиолдлууд нотлож байна. Та бүхний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буруу байсан. Ерөнхийлөгч, МАН хоёр хоорондоо эвтэй байцгаа. Бие биенээ чичлэхгүй цар тахлын эсрэг хамтдаа баймаар байна. Иймд халдварын голомт дээр байгаа биднийг чичлэлгүй, урам дэм өгөөч.
ХӨСҮТ-ийн эмч ажилтнуудын төлөөлөл н.Энхцэцэг:
Би ковидын шинжилгээнд 1.5 жил явж байна. Хавьтлын болон голомтын шинжилгээнүүдийг сорьцны лабораторидоо хүргэж өгдөг байгаа. Үүнээс цааш дахин PCR шинжилгээний лабораторид хүргэж өгдөг. 8-10 цагийн дараа лабораторийн шинжилгээнээс гарсан хариуг дүгнэж шивж оруулдаг. Иймд би шинжилгээ авчихаад дүгнэж оруулдаг эрх бүхий хүн биш.