Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоглоом татаж авснаас болж 213 доллар алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

    Үл мэдэгдэх харилцагч талаас интернет тоглоомыг үнэгүй татахыг санал болгох, хөнгөлөлт урамшуулал, төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан илгээх, азтан болсон гэх нэрийн дор хувийн мэдээллээ оруулах гэх мэт луйврыг аргуудыг хүмүүст илгээж цахим гэмт хэрэг үйлдэх үндэслэлээ тавьдаг байна.

    Тухайлбал өчигдөр “$50-ын үнэтэй байдаг Super Mario 3D World тоглоомыг үнэгүй татаарай гэх мэдээлэл гарч ирэхээр нь татаж авсан юм. Гэтэл гэнэт данснаас маань 213 доллар татагдчихсан. Ингээд гайхаад цагдаад, банканд хандсан. Гэтэл банк миний мөнгө Фэйсбүүк компани руу татагдсаныг хэлсэн. Миний фэйсбүүк хаяг сурталчилгаа явуулах эрхтэй. Уг хаягаа шалгатал 1,000 ам.доллароор гурван удаа бүүст хийх тохиргоо хийсэн байна. Тиймээс бусад хүмүүст гэж хэлэхэд янз бүрийн мэдэхгүй аппликэйшн, тоглоом хамаагүй битгий татаарай, таны цахим аюулгүй байдалд шууд халддаг юм байна" хэмээн цахим гэмт хэргийн хохирогч болсон иргэн ярьж, бусдад сэрэмжлүүлжээ. Интернет орчинд үйлдэгдэж буй цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Коронавируст халдвараар хоёр хүн нас барлаа
Коронавируст халдвараар хоёр хүн нас барлаа
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна