Өнөөдрийн Ерөнхийлөгчийн гаргасан захирамжтай холбоотой улстөрчид өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. Энэ удаад Хуул зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр, "Парламентад суудалтай улс төрийн намыг Үндсэн хуулийн буст тооцож, тараах эрхийг Цэцэд өгөх тухай олон жил ярьсан. У.Хүрэлсүх ЕС-д, МАН-ын дарга байхдаа Цэргийн холбоо байгуулсан нь яахын аргагүй Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа. Тэрээр Засгийн газраа авлигаар байгуулж, шоу попролоор эрх мэдлээ нэмж, одоо Ерөнхийлөгч болохоор хярж суугаа. Түүний Үндсэн хуулийн бус цэрэгжсэн үйл ажилагаагаа, авлига хулгайг өөгшүүлсэн нөмөр нөөлөг өнөөдөр ч үргэлжлүүлсээр байна. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын эсрэг түүний энэ үйл ажиллагааг таслан зогсоож, хариуцлага тооцох нь иргэний ардчилсан тогтолцоог хамгаалах, нөгөө талаас цэргийн хаалттай дарангуй тогтолцоонд шилжихээс сэргийлэх зөв алхам болно.
Харин улс төрийн аливаа намыг уур нь хүрхээрээ нэг албан тушаалтан тараах санаачилга гаргаад шүүхэд захирамжлаад байх нь хуулийн засаглал бүхий ардчилсан улсад зөвтгөмгүй үйлдэл. Хүрэлсүх, Баттулга хоёр аль аль нь яг адил аргаар, Үндсэн хуулийн бус замаар засаглаж, эрх мэдэлд хүрэх, албан тушаалаа хадгалах оролдлого хийж байна!
Мангасууд нэг нэгнээ мангасдаж, чөтгөрийн тойрогт Монголыг живүүлэхийг харж тэвчих арга алга. Монголд мангасгүй улс төр бий болж, мангас бүтээж сөнөөж тоглох биш, иргэндээ эрх чөлөөг, улсдаа хөгжлийг авчирах бодлого зарчим тогтоосой билээ. Намууд хаа хаана аа эрүүл, ухаалаг хандлагаар шинэ улс төр хийх цаг ирж дээ!
Булчингаас хүчирхийлэл, Тархинаас хөгжил л гардаг юм доо!" гэжээ.