Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулгын МАН-ыг тараахаар хэлсэн үгний онцлох 10 эшлэл

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
2 минут 42 секунд

      Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МАН-ыг тараах тухай захирамж гаргаж үндэслэлүүдээ танилцуулсан. Дашрамд сануулахад өнгөрсөн баасан гарагт ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй гэх хуулийн үндэслэлийг гаргаад байгаа билээ. Эх сурвалжууд өнөөдрийн Ерөнхийлөгчин хийсэн цочир мэдэгдэл, захирамжийг үүнтэй холбож тайлбарлаж байна. 

           Ямартаа ч бид Ерөнхийлөгчийн өгүүлсэн үндэслүүдээс онцлох 10 баримтуудыг товчоор сийрүүлье.

1. Төрийн байгууллага МАН-ын үүрэг даалгаврыг биелүүлдэг

Төрийн байгууллагууд үүрэг, зорилгоо гажуудуулж Монгол ардын намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан.

2. Ард иргэд ҮХЦ-ийг хүлээн зөвшөөрөх аргагүй боллоо

Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.

3. МАН "улсаа" огцруулав

Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцорлоо.

4. У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар ажлаа хийж чадахгүй байна

ҮАБЗ-ийн хоёр гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар МАН-ын зөвшөөрөлгүй ҮАБЗ-ийн ажлаа хийж чадахгүй болжээ

5. ҮАБЗ-ийн үйл ажиллагаа алдагдав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2021 он гарснаас хойш нэг ч удаа хуралдаж чадсангүй.

6. АН-ыг "хагалсан" эзэн нь МАН

Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа

8. У.Хүрэлсүхийн цэргийн холбоо цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо

Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллан Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо.

9. Цэргийн ажиллагаа явуулж мэднэ

Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.

10. МАН цар тахалыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна

Дэлхийн нийтийг хамарсан короновируст халдвар (COVID-19)-ын цар тахалыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна.

Г.Лхагваа

Шүлснээс сорьц авах 10,000 оношлуурыг ЭМЯ-нд хүлээлгэн өгнө
Шүлснээс сорьц авах 10,000 оношлуурыг ЭМЯ-нд хүлээлгэн өгнө
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.