Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургаан аймагт замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд


Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор зарим аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, цагаан сарын баярын өдрүүдэд тухайн аймаг, сум руу орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАСАН АЙМГУУД:
  1. Архангай аймгийн Засаг даргын захирамжаар аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг энэ сарын 21-27-ны өдрийг дуустал хязгаарлав.
  2. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралдаанаар энэ сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлав.
  3. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын захирамжаар, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлав.
  4. Дундговь аймгийн Онцгой комиссын хуралдаанаар энэ сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлав. 
  5. Увс аймгийн Онцгой комиссийн хуралдаанаар энэ сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.    
  6. Ховд аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Аймгууд Онцгой комисс болон Засаг даргын захирамжаар шийдвэрийг бие даан гаргажээ. Харин энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэр танилцуулах үеэр,

"Одоогоор улсын Онцгой комисс хот хоорондын хөдөлгөөнийг хаах тухай хэлэлцээгүй. Цаашид Цагаан сарын баяр хүртэл нэлээн хоног, хугацаа байгаа учраас тухай бүрт нь хэлэлцээд, шийдвэр гаргана. Зарим аймгууд дангаараа замын хөдөлгөөн хаах тухай шийдсэн юм байсан. Гэхдээ үүнийг Зам тээврийн яамтай хамтран шийдэх ёстой" хэмээв.

Найман давхраас үсрэх гэж байсан иргэнийг аварчээ
Найман давхраас үсрэх гэж байсан иргэнийг аварчээ
 
Туул голын эрэг орчмын айл өрхийг нүүлгэж эхэллээ
Туул голын эрэг орчмын айл өрхийг нүүлгэж эхэллээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц