Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоосон дөрөвдүгээр сарын 10-16-нд 6165 хүн нийслэл рүү 3514 тээврийн хэрэгсэлтэй орж, 5891 хүн 3345 тээврийн хэрэгсэлээр хотоос гарчээ.
Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй, ариутгал халдваргүйтгэлийн компаниуд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд 51336 аж ахуйн нэгж, байгууллага, цэгийн 9 828 483 ам метр талбайг урьдчилан сэргийлж халдваргүйжүүлжээ.
Харин энэ сарын 12-15-нд халдварын голомт батлагдсан 233 цэгийн 125 206 ам метр талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийснийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.