Хууль зүйн сайд асан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн унаж явсан "УБҮ 0052" улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөрчлүүдийн талаар бид Баасан гарагт мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр буюу гурван өдрийн дараа түүний машины мэдээлэл smartcar.mn дээр өөрчлөгджээ.
Тодруулбал, smartcar.mn сайтад "0052УБҮ" улсын дугаарыг оруулахад 2018 оны Toyota Land Cruisser 200 маркийн машины мэдээлэл гарч ирж байсан бол өнөөдөр 2016 оны Lexus 570 гэсэн мэдээллээр солигдсон байна.