Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2021 онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

2021 онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарсныг ХХААХҮЯ мэдээллээ. Ноолуурын арилжаа удахгүй эхлэх гэж байна.

Малчид ямаагаа самнаж түүхий эдийг бэлтгэх ажил үргэлжилж байгааг Хөдөө аж ахуйн бирж мэдээлсэн юм.

Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр олгоод байна. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хувьд ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөгийг нь хуваарилаад байгаа юм. Арилжааны банкны шаардлага хангасан бүх малчид зээл авах боломжтой аж.

Монгол Улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж, улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч бaйгааг салбарын яам онцолж байна.

Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг боловч "Монголд үйлдвэрлэв" шошготой экспортолж буй ноолууран бүтээгдэхүүний дүнгээр дэлхийн зах зээлийн 10 орчим хувийг эзэлж байгаа юм.

Жэйсон Тэйтум 44 оноо авч багаа хожилд хөтөллөө
Жэйсон Тэйтум 44 оноо авч багаа хожилд хөтөллөө
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.