Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаан сартай холбоотой сурталчилгааг буулгаагүй байгууллагуудад хуулийн хариуцлага оногдуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд


Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Цагаан сарын баяр”-ыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тухай зарлигийг гаргасан. Уг зарлигийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд, супермаркетууд, олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа явуулж буй аж ахуйн нэгж иргэний болон зар сурталчилгааны самбар ашиглан цагаан сарын баярын сурталчилгаа явуулж байгаа эсэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Дээрх хяналт шалгалтын хүрээнд АПУ дэйри ХХК, Милко ХХК, Жи Эн Бевережис ХХК-иуд цагаан сарын баяртай холбогдолтой сурталчилгааны зурагт самбаруудыг бүрэн буулгаж сурталчилгааг даруй зогсоогоогүй тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллажээ. 

Дундговь аймаг 21-27-ны өдрүүдэд иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
Дундговь аймаг 21-27-ны өдрүүдэд иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.