Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Сүндэръяа: Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор 1000 гаруй охин холбогдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 41 секунд

УИХ-ын гишүүн бэлгийн хүчирхийлэл үзүүлэхийг оролдсон, удаа дараа дарамталж байсан тухай  цахим сүлжээнд хуваалцсан Б.Сүндэрьяа өнөөдөр албан ёсоор цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргалаа.

Энэ тухай Б.Сүндэръяагийн өмгөөлөгч н.Батсүх:

Цахим орчинд миний үйлчлүүлэгчийн гаргасан посттой холбоотой олон янзын байр суурь иргэдийн дунд бий болсон. Энэ үнэн үү, худлаа юу гэх зэрэг. Иймд албан ёсоор өнөөдөр цагдаагийн байгууллагад өөрийн бичсэн пост мэдэгдэлтэй холбогдуулан бодит нөхцөл байдлыг бичиж гомдол гаргаж байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын гуравдугаар зүйлд, Иргэний болон улс төрийн фактын 9-р зүйлд зааснаар Хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 13-т зааснаар хүн халдашгүй чөлөөтэй байхыг хуульчилж өгсөн. Энэ хүрээнд иргэн Б.Сүндэръяагийн халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн гэж үзэн гомдол гаргаж байгаа. Ингэхдээ Анандбазар гишүүнтэй холбоотойгоор гомдол гаргасан. Энэ хүнтэй холбогдуулан гурван төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзээд бид бүхэн гомдол гаргасан.  Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Мөн энэхүү гомдол нь зөвхөн Б.Сүндэръяад хамаатай асуудал биш тул хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд хамааралтай тул хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлээсэй гэж хүсэж байна” гэв.

Харин иргэн Б.Сүндэръяа: 

"2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг хүссэн юм байна лээ. Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичнэ.

УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1,000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан. Өмнө нь намайг сүрдүүлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий. Би өдийг хүртэл олон хүнд өргөдөл өгсөн боловч бүгд хаагдсан" гэв.

Токиогийн Олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдлээ
Токиогийн Олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдлээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.