ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник V вакциныг хүн амын дархлаажуулалтдаа ашиглах зөвшөөрлийг Энэтхэгийн засгийн газар олгожээ.
Цар тахлын хоёр дахь давалгаатай тэмцэж буй Энэтхэг улс 1.4 тэрбум хүн амынхаа дархлаажуулалтад дөнгөж 105 сая тун вакцин ашигласан байна. Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангаас Спутник V вакцины 750 сая тунг үйлдвэрлүүлэх гэрээг Энэтхэгийн зургаан компанитай байгуулсан юм байна.