Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын байгаль орчны шагналаар Э.Баттулгыг шагнажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

“EcoWorld” олон улсын байгаль орчны нэр хүндтэй шагналаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга шагнуулсан байна. Түүний тэргүүлсэн хамт олны биологийн олон янз байдал болоод ой усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, санаачилгууд бүс нутгийн хэмжээнд сайн дуурайл, манлайллыг үзүүлсэн гэж Шагналын хорооныхон үзжээ.

Оросын Холбооны Улсын Байгалийн шинжлэх ухааны академиас ирүүлсэн шагналыг өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан гардуулж өглөө.

2019 онд Нийслэлийн Байгаль орчны газар нь Улаанбаатар хотод анхны гадаргын ус хуримтлуулах төв байгуулж, зэрлэг амьтдын баялаг нөөц бүхий Дээндийн нуруу, хүлэрт намаг бүхий Бэрх төгөлийг нийслэлийн хамгаалалтад авахуулах, хар шороо  олборлохыг хориглож, органик бордооны хэрэглээг дэмжих алхмуудыг санаачлан хэрэгжүүлсэн юм. Мөн амьтан хамгаалах төв бүхий Биологийн олон янз байдлыг хамгаалах нэгжийг байгуулж, Туул голын цутгал голуудын хамгаалалтын бүсийг бүрэн тэмдэгжүүлжээ. Нийслэлчүүдийн ундны усны нөөц Гачуурт эх үүсвэрийг ойжуулан хамгаалах, төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй, ундны усны зориулалтаар нийтийн хэрэгцээнд ашиглагдаж буй гүний худгийн усны чанарын мониторингийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

 

“АПУ” ХК 2019 оны цэвэр ашгаасаа 75.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
“АПУ” ХК 2019 оны цэвэр ашгаасаа 75.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
 
Туул голын эрэг орчмын айл өрхийг нүүлгэж эхэллээ
Туул голын эрэг орчмын айл өрхийг нүүлгэж эхэллээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц