Монгол бөхөн бол дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад бүртгэгдсэн ховор амьтан билээ. Монгол Улсын хэмжээнд 1930 оноос эхлэн хуулиар агнахыг хориглон дархан цаазтай амьтны тоонд оруулсан байна. Зуд, хулгайн ан, өвчин зэргээс үүдэн дэлхий дээр 750 тоо толгой бөхөн үлдсэн байжээ.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол бөхөнгийн тоо гурван ч удаа олноороо устсан удаатай. Тэгвэл энэхүү ховордсон амьтныг 2018 оноос хойш хууль бусаар агнасан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нийт тоо толгой нь хоёр дахин өссөн байна.